Норвеги залуу Ж.Хиггинс аваргыг сандаргаж байна

 

117146973 10157221836082062 8675288186357257211 o (1) 01(1)

Өчигдрөөс хоёрдугаар тойргийн тоглолтууд дэлхийн дөрвөн удаагийн аварга Жон Хиггинс болон мэргэжлийн снукер биллиардын ДАШТ-д анхны ялалтаа байгуулаад буй Норвеги тамирчин Курт Мафлин нарын тоглолтоор эхэллээ.

Курт Мафлин нэгдүгээр тойрогт Дэвид Гилбертийг хожсоныхоо дараа: "Жон Хиггинс бол миний хүндэлж явдаг домгуудын нэг. Тэрээр бүх цаг үеийн шилдэг дөрвийн нэг шүү дээ" хэмээн хэлсэн байна.

Норвеги тамирчин Куртын хувьд Жон Хиггинсийг өмнө нь хожиж үзсэн ба өнгөрсөн жилийн China Championship тэмцээний 16-д 5-4 харьцаагаар хожиж байсныг биллиард сонирхогчид маань тод санаж байгаа биз ээ. 

Харин өчигдөр 5:3 харьцаагаар Курт Мафлины давамгайллаар тоглолт өндөрлөсөн ба өнөөдөр орой 17:00 цагаас тэд тоглолтоо үргэлжлүүлнэ. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.