СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2020-08-04

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, “Жаст групп”-ын Ш.Батхүү нарын шүүх хуралдааны тов гарлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нийслэлийн прокурорын газраас “Эрэл” ХХК-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь /Мөнгө угаах/ заалтад зааснаар /Мөнгө угаах/ гэмт хэрэгт

“Эрэл” ХХК-ны хувьцаа эзэмшигч Д.Сэргэлэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Залилах/, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар /Мөнгө угаах/ хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, .

Түүнчлэн нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн.

Тэдгээрт холбогдох хэргийн

“Жаст групп”-ын захирал ажилтай Ш.Батхүү нар нь хуурамч бичиг баримт, тамга тэмдэг, хэвлэмэл маягт ашиглан Англи улсын “Стандарт” банкнаас 109 сая долларын зээл авч бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.