Их аварга өнжиж, Г.Ган-Эрдэнэ башёг тэргүүлэх боллоо

 

Ed 5bYoU4AA5ejp 01

Башёг тэргүүлж байсан их аварга Хакухо М.Даваажаргал 12 дахь өдрийн барилдаанд Секиваке Митакеумид өвдөг шороодохдоо гэмтэл авч 13 дахь өдрөөс башёг өнжихөөр боллоо. Ийнхүү башёг тэргүүлэгч өнжсөнөөр Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Озеки Асанояама нарт боломж гарч ирсэн гэхэд болно. Өчигдрийн барилдаанд башёг тэргүүлэгчид хоорондоо учраа таарсан нь энэ өдрийн оргил барилдаан байлаа. Хоорондоо анх удаа барилдаж буй энэхүү барилдаанд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ урамтай сайхан барилдаж давснаар тэрээр 13 өдрийн дараах байдлаар 12 даваа, нэг унаатайгаар башёг ганцаараа тэргүүлэх боллоо. 

Башёг тэргүүлэгчид /2020.07.31/
Башёг тэргүүлэгчид /2020.07.31/

Мөн түүнчлэн хамгийн доод зиндаа болох Жонокүчи зиндаанд барилдаж буй Хокүсэйхо А.Даваанинж нэг ч уналгүйгээр өөрийн зиндаандаа түрүүлэх болзлоо хангалаа. Тэрээр Жонокүчи зиндаанд түрүүлж буй долоо дахь монгол бөх болж байгаа юм байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.