LIVE: Дээд зиндааны монгол бөхчүүд өнөөдөр хоорондоо барилдана
Японы мэргэжлийн сумо бөхийн долоодугаар сарын башёгийн 12 дахь өдрийн барилдааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тун сонирхолтой оноолт гарсан ба Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ (10-1), Тамаваши Б.Мөнх-Оргил (8-3) нар хоорондоо учраа таарлаа. Манай хоёр бөх өмнө нь 10 удаа хоорондоо таарахад бие биенээ тус бүр таван удаа давж байсан.
Их аварга Хакухо М.Даваажаргалын (10-1) хувьд өнөөдөр Секиваке Митакеумитэй (8-3) барилдах оноолт таараад байна. Хоёр бөхийн хувьд өмнө нь 14 удаа учраа таарахад 11 удаад нь их аварга давж байжээ.
Жич: Тухайн өдрийн барилдааны шууд дамжуулалтын бичлэг барилдаан дуусахад устдаг тул та үзэж амжаагүй бол маргааш өглөө нийтлэгдэх тойм бичлэгийг хүлээн авч үзэх боломжтой.
11 дэх өдрийн барилдааны тоймыг нөхөж үзэх, болон монгол бөхчүүдийн даваа, унааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.