Липерпүүл клубын үзүүлсэн түүхэн амжилтууд

 

1559515671 694828 1559515773 noticia normal 01 

Ливерпүүл клуб 30 жил хүсэн хүлээсэн аваргын цомоо өргөхийн өмнө тэдний мөнхийн өрсөлдөгч болох Челси клубыг 5:3 харьцаагаар бут ниргэж давхар давхар баяр тэмдэглэх шалтгаан боллоо. 

Тэд Английн хөлбөмбөгийн түүхэнд хэд хэдэн шинэ хуудас нэмж байна. Онцлох амжилтуудыг нь дурдвал: 

Ливерпүүл клуб лигийн хүснэгтийг тэргүүлэхдээ удаах багаасаа 25 оноогоор тасарсан нь Премьер лигийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт байлаа. 

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Вест Хам Юнайтед клубыг 3:2 харьцаагаар буулган авснаар тэд Премьер лигт 21 тоглолт дараалан ялалт байгуулсан юм. Энэ нь 2011-2012 оны улиралд Манчестер Сити клубын 20 дараалсан ялалтын рекордыг эвдсэн үзүүлэлт боллоо. 

Улирал дуусахад долоон тоглолт дутуу байхад аваргын цом өргөх нь тодорхой болсон үзүүлэлт нь 2000-2001 оны улиралд Манчестер Юнайтед, 2017-2018 оны улиралд Манчестер Сити клубууд таван тоглолт дутуу байхад аваргын болзлоо хангаж байсан үзүүлэлтээс хавьгүй өндөр үзүүлэлт юм. 

Тэд улирлын эхний 21 тоглолтод 61 оноо цуглуулж чадсан нь Европын топ таван лигийн аль ч багийн үзүүлж чадаагүй амжилт байлаа. Тэд энэхүү амжилтаа улирлын эхний 27 тоглолтод 79 оноо цуглуулсан амжилтаар ахиулсан юм. 

EdhPOKAWoAAEW5A

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.