К.Роналдо гурван лигт 50 гоол оруулсан анхны тоглогч

 

 

Сери-А лигийн хүснэгтийг тэргүүлж буй Ювентус клуб болон хүснэгтийн дөрөвт бичигдэж буй Лазио клубууд учраа тааран тоглолтоо. Тус тоглолтод домогт тоглогч К.Роналдо дабль хийснээр Премьер лиг, Ла лиг, Сери-А лигт 50 гоол оруулсан анхны тоглогч боллоо. Мөн түүнчлэн Сери-А лигийн нэг улиралд 30 гоол хийсэн Ювентусын түүхэн дэх гурав дахь тоглогч болсон юм. 

Сүүлийн 11 улиралд К.Роналдогийн оруулсан гоолын тоо

Ювентус клуб ээлжит хожлоо авснаар хүснэгтийг 80 оноотойгоор тэргүүлж байгаа ба тэдний араас нэхэж буй Интер Милан клуб 72 оноотой явж байна. Энэ тус багийг 9 дэх удаагаа Сери-А лигийн цомыг өргөхөд ердөө дөрвөн оноо хэрэгтэй гэсэн үг юм. 

Сери-А лигийн хүснэгтийг тэргүүлэгчид 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.