Улсын заан Ц.Баярсайхан болон “Мах импэкс”-ийн захиралд торгох ял шийтгэв

Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул, Гавьяат тамирчин, улсын заан, ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дарга асан, хурандаа Ц.Баярсайхан, “Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаа нарт холбогдох, бусдаас хуурамч бичиг баримт ашиглан их хэмжээний мөнгө залилсан гэх хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Үндэсний их баяр наадмын өмнөхөн хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уг нь 2016 онд уг хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд шүүгдэгч Ц.Баярсайханд 11 жил хорих ял чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг нь төлүүлэхээр шийдвэрлэсэн ч давж заалдсаар, Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасаар өнөөг хүрч байгаа юм. аар дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр болсон билээ. Шүүгдэгч дээрх хоёр хүн болон тэдний өмгөөлөгч нар элдэв шалтаг тоочиж хойшлуулсаар байсны эцэст .

. Харин . Тиймээс Ц.Баярсайханд бусдыг залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т зааснаар 15 000, мөн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, түүнийгээ хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн” гэх үйлдэлд нь 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлээ. “Мах импэкс” компанийн гүйцэтгэх захирал Г.Бүдрагчаад нотлох баримт хуурамчаар үйлдсэн хэрэгт нь Эрүүгийн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасны дагуу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оноов.

 Эх сурвалж: Г.Равжаа

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.