LIVE: Т.Мөнхсайхан: Дүүргийн эмнэлгүүдийн төвлөрлийг сааруулна

Эрүүл мэндийн шинэ сайдаар 1-р төв эмнэлгийн дарга Т.Мөнхсайханыг томилоод байна. Тэрээр У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн залуу сайд бөгөөд өдгөө 37 настай юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:

-Эрүүл мэндийн үйчилгээг авах ёстой хүмүүс нь явдал чирэгдэлгүй авдаг, хүрэх ёстой тусламж нь хүрдэг, даатгалаас орох санхүүжилт нь ордог байх ёстой. Энэ чиглэлд анхаарч ажиллана.

-Яг ямар шинэчлэл хийх вэ?
-Ард иргэд эмнэлгийн байгууллагуудаар, эрүүл мэндийн байгууллагуудаар үйлчлүүлэхэд гарч байгаа төвөг, чирэгдлүүдийг арилгана гэж төлөвлөж байна. Үүний тулд .
Бид аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг чадавхижуулах, одоо байгаа 1-р эмнэлгийн түвшинд хүргэх. Ингэснээрээ дараагийн өндр шатны мэс заслын эмчилгээнүүдийг лавлагаа шатлалын эмнэлгүүд дээр хийх боломж бүрдэнэ.

Цар тахлын эсрэг авч байгаа арга хэмжээг цааш нь эрчимтэй авч хэрэгжүүлнэ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.