Хөл хориог цуцлах эсэх талаар ЭМЯ хуралдаж байна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээр ахлуулсан тохиолдлын удирдлагын тогтолцооны баг Коронавируст халдварын (COVID-19) нөхцөл байдал цаашид авах арга хэмжээний талаар хуралдаж байна.

ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал

-"Коронавирусийн халдвартай зургаан сарын турш бид хэрхэн тэмцэж ард иргэдээ хамгаалав. Мөн цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ. . Хөл хориог сулруулах эрсдэлтэй гэж үзвэл дахин үзвэр үйлчилгээг хааж, хөл хориог сунгах, эсэх талаар ЭМЯ-ны удирдлагууд, ЭМЯ-ны харьяа улсын эмнэлгүүдийн удирдлагууд  ХӨСҮТ-ийн халдвар хамгааллын мэргэжилтнүүд хуралдаж байна" гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.