Иргэд: Өмгөөлөгчгүй, хохиролгүй шүүх хурлаас ийм ял оноосныг эсэргүүцэж байна

Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал болж өнгөрсөн баасан гарагт буюу 7-р сарын 3-нд болж, тэднийг гэм буруутайд тооцсон билээ. Харин өнөөдөр шүүх хуралдаан үргэлжилж, шүүгдэгчдэд ял ногдуулах шийдвэр гаргаснаа танилцууллаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ангийг жирийн дэглэмтэй хорих ангид, 

Шүүгдэгч А.Отгонбаатарт мөн зургаан жилийн хорих ял, 

Шүүгдэгч Д.Түвшинжаргалын нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээр хасаж, таван жилийн хорих ангийг жирийн дэглэмтэй хорих ангид, 

Шүүгдэгч Д.Ганбатад нийтийн албанд ажиллах эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жилийн хорих ангийг жирийн дэглэмтэй хорих ангид хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээс гаргалаа. 

Сэлэнгэ аймгийн иргэд шүүхээс гаргасан энэхүү шийдвэрийг эсэргүүцэж байна. Улсад нэг ч төгрөгийн хохиролгүй хэрэгт зохиомлоор ийм өндөр ял оноосон шүүгч Хувьтөгөлдөрийн Идэрийг шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.