LIVE: С.Баяр, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарын өмгөөлөгчид прокуророосоо татгалзжээ

Монгол улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Оюутолгой команийн ТУЗ-ийн дарга асан Д.Ганболд, гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 10 цагт эхэллээ. 

Тэдэнд, Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, энэ хэргийг давтан үйлдсэн, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн, албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, нөлөөг урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэнээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй зэрэг Эрүүгийн хуульд заасан гэмт хэргүүдийг үйлдсэн байж болзошгүй гэж үзэн шүүж байгаа билээ.

Шүүх хурлын эхэнд шүүгдэгч Да.Ганболд шүүгч Ё.Цогтзандангаас татгалзсан байна. Мөн өмгөөлөгч нар прокуророосоо татгалзжээ. Шүүх хурлын талаар бид тухай бүрт нь мэдээлэх болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.