LIVE: УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал завсарлалаа

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байгаа. Өглөө 09 цагаас үргэлжилсэн шүүх ажиллагаа түр завсарлалаа. 

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хэвлэлийн ажилтан Н.Гэрэлтуяа: 

-Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хуралдаан өглөөний 09 цагт эхэлсэн. Одоогоор завсарлаад байна. . Улсын яллагч, шүүгдэгч нар асуулт асууна. 

Харин Ж.Эрдэнэбат нарын гэм буруугийн шүүх хурал дөнгөж сая завсарлалаа. 14 цаг 30 минутаас үргэлжилнэ. . Шүүхийн эмч мөн цаг тухай бүрт нь хяналт тавин үзэж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.