Л.Пүрэвдулам: Ерөнхийлөгч маань сэтгэлээ чилээж, гарц гаргалгаа хайж байгаад нь их баярлалаа
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын ээж Л.Пүрэвдулам Сүхбаатар дүүргийн шүүхийн гадна иржээ. Тэрбээр дөнгөж саяхан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзаад ирсэн байна.
Л.Пүрэвдулам гуай өчигдөр Төрийн ордонд өнжиж, ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзахаар хүлээсэн ч "маргааш өглөө ир" гээд буцаасан билээ.
Л.Пүрэвдулам "Эх хүний сэтгэлийг ойлгоод намайг хүндэтгэн хүлээж авсан Ерөнхийлөгчдөө талархаж байна. Би эгэл жирийн тариаланч хүн. Хэрэг нь шийдэгдээгүй, төрд зүтгэж байсан залуучуудын төлөө эх хүний адил, ар гэрийнх нь адил сэтгэлээ чилээж, гарах гарц гаргалгаа хайж байгаагаа хэллээ. Тэр нь надад их сэтгэлийн тэнхээ, хүч өглөө. Ямар ч байсан төрийн тэргүүн маань зөв тал руу нь шийдэх талаар алхам гаргалгаа хайж, төр засгийн энэ их ажлын хажуугаар сэтгэлээ чилээж байгаа юм байна. Төрийн минь сүлд өршөөж, түмэн олны хэргийг зөвөөр шийдэх цаг ирэх байх аа гэж найдаж байна даа" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.