LIVE: Б.Нарантуяа: Ж.Эрдэнэбатыг өмгөөлүүлэх эрхээр хангахгүй хүчээр шүүх гэж байна

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хурал Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр /2020-07-02/ өглөөний 11:00 цагт эхэлсэн.

Дөнгөж сая шүүх хуралдаан түр завсарлаад эргэж орлоо. Завсарлагааны үеэр шүүх хуралдааныг даргалж буй шүүгч Х.Идэр "Шүүгдэгч Ж.Эрдэнэбатын зүгээс шинэ өмгөөлөгч авсан учраас хэргийн материалтай танилцах хугацаа олгохыг хүссэн. Мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлт гарсан. Шүүх бүрэлдэхүүн уг хүсэлтээс татгалзаж байна. Өөрөөр хэлбэл шүүх хуралдааныг хойшлуулахгүй, цааш үргэлжилнэ" гэсэн шийдвэрийг гаргав.

106508830 701482653755207 5990061732404336554 n (1)

Шүүхийн энэхүү шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа Сэлэнгийн ард иргэдийн төлөөлөл ийнхүү хэлж байна.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа: Бид шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй гэж өглөөнөөс хойш тайван жагсаал хийлээ. Гэвч шүүгч сая захирамжаа танилцууллаа. Өмгөөлөгч 17-18 хуудас хавтаст хэрэгтэй танилцах хэрэгтэй шүү дээ. Гэтэл дөнгөж өнөөдөр өглөө сонгогдсон өмгөөлөгч яаж ийм богино хугацаанд материалтай танилцаж, өмгөөлөх юм бэ. Бидэнд хардах эрх бий. Шүүгч Ж.Эрдэнэбатыг өмгөөлүүлэх эрхээр хангахгүй, хүчээр шүүх гэж байгаад үнэхээр бухимдаж байна. Хүчээр ял тулгачих вий дээ гэсэн болгоомжлол маш их байна. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Би энэ асуудлыг өчигдөр УИХ-ын чуулган дээр хөндөж тавьсан. Өнөөдөр өглөө УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхантай уулзаж энэ эсуудал дээр парламент ямар арга хэмжээ авч байсныг судаллаа. Хоёр бичиг УИХТГ-аас шүүхийн байгууллага руу явсан юм байна. Хариу ирсэн эсэх нь тодорхойгүй байна. Мөн . Сэлэнгийн сонголтыг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна. Шүүхийг шударга шүүхийг шаардаж байна. 

106022354 2424378601197704 7085165508621352234 n (1)

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.