Нийслэлд анхны хоёр давхар автобуснууд явж эхэллээ

100 хувь цахилгаанаар ажилладаг хоёр давхар экоавтобус өнөөдөр өглөөнөөс /2020-07-01/ нийтийн тээвэрт үйлчилж эхэллээ. 

Улаанбаатар хотын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа автобуснууд хүрэлцэхгүй байгаагаас гадна одоо явж байгаа автобусуудын 70 хувийнх нь насжилт дууссан аж. Энэ үед нийслэлийн нийтийн тээвэр цоо шинэ экоавтобусаар парк шинэчлэл хийлээ.

Экоавтобусны анхны зорчигчидтой хамт НИТХ-ын дарга Р.Дагва зорчиж, тэдний сэтгэгдлийг сонслоо. Нэг дор 70 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай экоавтобус эдийн засгийн хэмнэлттэй төсөл болсон. Хоёр автобус хөдөлгөөнд оролцох зайг нэг болгон багасаж, агаарын бохирдолгүй, өнгө үзэмжтэй, эргээд нийслэлийн урсгал зардлын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх давуу талтай.106980959 1149041218896586 6331410932379896439 o (1)

Цахилгааны зардал, жолоочийн цалин хөлсний зардал гарах бөгөөд зургаан жилийн дотор өөрийн өртгөө нөхнө. Нэг цэнэглэлтээр хоёр өдрийн үйлчилгээнд гарах боломж буюу 400 км явах хүчин чадалтай юм.

104753823 1149041688896539 8789062396333089001 o (1)

Нийслэл хотоос хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд эдийн засгийн өндөр хэмнэлттэй, байгальд ээлтэй 36 автобус орж ирнэ. 10 нь хоёр давхар экоавтобус, 26 нь энгийн экоавтобус байх юм.

104753823 1149041688896539 8789062396333089001 o (1)1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.