Инстаграм хуудас ашиглан нялх хүүхдүүд зарах гэж байсныг илрүүлжээ

Иран улсын эрх баригчид Инстаграм хуудас ашиглан нялх хүүхдүүд зарахыг оролдсон гурван эрэгтэйг баривчлан саатуулжээ. Гэмт этгээдүүд төрөөд ердөө гурван долоо хоносон болон нэг сартай нярай хүүхдүүдийг зарахыг оролдсон байна.

Тегераны цагдаагийн ажилтнууд гэмт этгээдүүдийн онлайнаар худалдсан гурав дахь нярайн талаарх мэдээллийг илрүүлсэн боловч хүүхдийг хараахан олж чадаагүй байна. Нярай хүүхдүүдийг Инстаграм болон ХабарОнлайн цахим хуудсуудаар сурталчлан зарах гэж байхад нь олж аварчээ.

.

Инстаграм хуудсыг эзэмшдэг Фэйсбүкийн албан ёсны төлөөлөгч хэргийг мөрдөн шалгаж байгаа бөгөөд энэ мэт хууль бус үйлдлийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.