Селена Гомез өөрийн Инстаграм хуудсаа өнгөт арьст идэвхтнүүдэд “зээлүүлж” байна

Америк дуучин Селена Гомез 179 сая дагагчтай өөрийн Инстаграм хуудсаа сайн үйлсийн төлөө ашиглаж байна.

Цагаан арьст цагдаагийн гарт амиа алдсан Жорж Флойдын үхлийг эсэргүүцэн иргэд АНУ даяар жагсаал, цуглаан зохион байгуулж байгаа энэ үеэр гэнэ. Энэ удаад 1960 онд Америкийн Өмнөд хэсгийн бага сургуулийн анхны Африк гаралтай Америк сурагч болон, тус сургуульд арьс өнгөөр тусгаарлах явдлыг үгүй хийж байсан түүхтэй Руби Бридж түүний хуудсыг нэг өдрийн турш зээлжээ.

Өдгөө 65 настай Бридж дуучны хуудас дээр байршуулсан бичлэг дээрээ “. Энэ бол 1960 онд, Нью Орлеансд миний нэгдүгээр ангид орсон анхны өдрийн бичлэг юм. “Хүүхдүүд харж байсан” баримтат киноны уг бичлэгт Иргэний эрхийн хөдөлгөөний үеэр өнгөт арьст гэр бүлүүд ямар их зориг гаргаж байсныг харуулна” гэв.

Тэрээр үргэлжлүүлэн “Би амьдралынхаа олон жилийг хүлцэнгүй байдал, эв нэгдлийг дэмжихэд зориулсан. Энэ иргэний үймээн самууны үеэр Африк гаралтай Америкчуудын амь насыг хамгаалахын тулд бид бүгдээрээ нэгдэх нь нэн чухал юм. Энэхүү гайхалтай платформ дээр намайг өөрийн түүхээ ярьж, энэ үеийн ач холбогдлын талаар илүү их хүнд ойлгуулах боломжийг олгосон Селенад бид талархаж байна” гэлээ.

.

Эх сурвалж: USA Today

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.