Жимсэн дотор салют нуусан нь хээлтэй зааныг үхэлд хүргэжээ

Жимсний хальсан дотор нуусан байсан салютыг мэдэлгүй идсэн хээлтэй зааны аманд тэсэрч, үхсэн хэрэг өнгөрсөн сарын 27-ны өдөр Энэтхэг улсад гарчээ. Уг явдал улс даяар шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарч, хэргийг мөрдөн шалгахыг ард иргэд шаардсаны дагуу эрх баригчид албан ёсоор шалгаж байна.

Болсон хэргийг дурдвал Керала мужийн өмнөд голоос хээлтэй заан хүнд шархадсан байдалтай олджээ. Удалгүй заан үхэж задлан шинжилгээ хийхэд түүний аман дотор ямар нэг зүйл тэсэрч дэлбэрснээс шархадсан талаар мэдээлжээ.

Керала мужийн зэрлэг ан амьтдыг хамгаалах газрын дарга Сурендра Кумарын хэлснээр . Үүнийг идсэн амьтны ам гэмтсэнээс хүнс тэжээл идэж чадахаа больж, улмаар сульдаж үхдэг ажээ.

200604064532 02 elephant killed india exlarge 169

Хээлтэй зааны бие муудсан байдалтай голоос олдоход өөр хоёр заан түүнд туслан уснаас гаргахыг хүссэн ч заан хөдлөхгүй байсаар үхсэн байна. Түүний үхэл улс орон даяар уй гашуу, санал шүүмжлэл дагуулж Энэтхэг улсын Хүрээлэн буй орчны сайд Пракаш Жавадекар төв Засгийн газар энэ явдлыг ноцтой асуудалд тооцон анхаарч буйг мэдэгджээ. Тэрээр улс оронд нь ан амьтдыг салютаар хорлож устгадаг соёл уламжлал байхгүй хэмээн Твиттертээ жиргэсэн байна. Тус улсад 27,000 орчим заан нутагшсан байдаг ажээ.

200604065253 03 elephant killed india exlarge 169

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.