Улсын аварга Э.Оюунболд шүүх хуралд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргаж, хурлыг хойшлуулжээ

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Э.Оюунболд нь Тулгар төрөө байгуулсны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр цэнгэл наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлж, Монгол Улсын аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртэж байсан.

Гэвч Үндэсний баяр наадмын үеэр түүнээс авсан сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарч, допингийн төрлийн нэн хориотой дөрвөн төрлийн бодис илэрсэн нь улс орныг донсолгосон дуулиан дагуулсан билээ.

Улмаар Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Э.Оюунболдод олгосон Улсын аварга цолыг хураах хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлсэн даруйд юм.

Өнгөрсөн жилийн есдүгээр сараас эхлэн сунжирсан уг хэргийн шүүх хуралдаан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд товлогдон зарлагдсан боловч.

Э.Оюунболдын хувьд сэргээшийн А сорьцын шинжилгээг эсэргүүцэн Б сорьцын шинжилгээ өгөөгүйн зэрэгцээ “Миний шээсийг сольж намайг хилсдүүлж байна” хэмээн мэтгэсээр байгаа бөгөөд ямар нэгэн арга саам ашиглан шүүх хурлыг хойшлуулж, хугацаа хожсоор байгаа юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.