Төмөр хүний бээлийг бодит болгожээ

Марвелийн цуврал “Төмөр хүн” киноны гол баатар Старкийн хэрэглэдэг шиг лазертай төмөр тасдагч төхөөрөмж суулгасан бээлийг зохион бүтээгч Жеймс Хобсон туршсан байна.

Тэрээр энэ бичлэгээ “Youtube” дэх “Хаскмит” сувагтаа оруулжээ. Плазм төмөр таслагчтай бээлий бүтээсэн нь гайхалтай ч төмөр тасалж, зүсэх хүчин чадалтай дамжуулагчийг бээлий шиг жижиг зүйлд суурилуулах нь боломжгүй мэт санагдаж болно. Харин энэ зохион бүтээгч бэрхшээлээс шантралгүй плазмтай тасдагчийг “Төмөр хүн” кинонд гардаг шиг бээлийг бүтээхэд ашиглажээ.

Жеймс Хобсон “Youtube” дуу хөгжмийн сувагт ийм температурт хаалганы төмөр шиг бат бэх материалыг зүсч болохыг харуулсан бичлэгээ оруулжээ. Тэрээр энэ бээлийг ажиллуулахын тулд олон зайг эрчим хүчний эх сурвалж болгож ашигласнаас гадна тасдагчийг бэхэлсэн хамгаалалттай сууринаас нь чөлөөтэй орж гардаг болгохын тулд хөдөлгүүр суурилуулж өгчээ. Түүнээс гадна плазм дөл болж хувирдаг даралттай хийгээр дүүргэсэн шилэн савыг бээлийнд суулгасан аж. Мөн Энэ бээлийг зохион бүтээгч Жеймс Хобсон комикс ном, кино видео тоглоомын баатруудын зэвсгийг зохион бүтээдэг аж.Тэрээр өмнө нь Марвел цуврал кинонд гардаг баатруудын нэг Ахмад америкийн бамбай, Батмэний дэгээ, олс, мутант хүн Волверины саврыг бүтээж байжээ.

banner site

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.