АНУ: Жагсаалын үеэр хэвлэлийн ажилтнуудын биед халдаж байна

АНУ даяар арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг эсэргүүцэн, Жорж Флойдын үхлийн буруутанг шударгаар шийтгэхийг шаардсан жагсаал мөргөлдөөн газар авсан билээ. Тэгвэл эдгээр жагсаалуудын үеэр хэвлэл мэдээллийн олон арван ажилтныг чулуугаар цохих, хиймэл сумаар буудах зэргээр бэртээж гэмтээх үзэгдэл ихэссэн байна.

Нью-Йоркод төвтэй Сэтгүүлчдийг хамгаалах хорооноос уг явдлыг хурцаар шүүмжлэн буруутгаж, хүлээн зөвшөөрөх аргагүй явдал хэмээн мэдэгдлээ. .

 112605070 1acb0c52 8d3b 4735 aab3 62e526391f38

Тухайлбал бямба гарагийн шөнө Миннеаполис хотод цагдаа нар жагсагчдыг тараах үеэр Reuters агентлагийн хоёр ч ажилтныг үрлэн сумтай буугаар бэртээсэн байна. Тус хотод оройн 20 цагаас хойш хөл хорио тогтоосон боловч хорио цээрийг үл хайхран жагсагчид жагсаалаа үргэлжлүүлсэн байна. Reuters-ийн ажилтны хэлснээр цагдаагийн офицер бичлэг хийж байхад нь үрлэн сумтай буугаар шууд гал нээсэн гэжээ.

2020 05 31T174331Z 7 LYNXMPEG4U077 RTROPTP 2 MINNEAPOLIS POLICE PROTEST UPDATE

Мөн Вашингтонд Цагаан ордны ойролцоо ням гарагийн орой ажиллаж байсан ВВС сувгийн зураглаачийг хэв журам сахиулах цагдаа бамбайгаар гэмтээсэн байна. Зураглаачийн хэлснээр хэвлэл мэдээллийн ажилтан гэдэг нь тодорхой байсан ч цагдаагийн ажилтан шууд дайралт хийжээ. Мөн ням гарагт Калифорнийн Лонг Бийчэд радиогийн сурвалжлагч Адолфо Гузман Лопезын хүзүү рүү офицер үрлэн сумтай буугаар буудсан хэрэг гарсан байна.

p08fqqzf 

Энэ мэтчилэн АНУ-д газар авч буй жагсаал мөргөлдөөнийг сурвалжилж буй Франц, Германы олон улсын хэвлэл мэдээллийн ажилтнуудын бие халдсан тохиолдлуудыг холбогдох орон нутгийн цагдаа нарт мэдэгдэхэд хэрэгт холбогдолтой ажилтнуудыг мөрдөн шалгая гэсэн хариуг өгчээ. Харин .

Харин хэвлэлийн эрх чөлөөний байгууллагууд үүнийг буруутгасан байр сууриа илэрхийлсээр байна.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.