Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшил газрын эргэн тойрон дахь газрууд маш их зөрчилтэй байна. Зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа “Ханталст” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоо” гэдэг үүрэг даалгаврыг НЗД-ын зүгээс өгсөөр байхад ажилдаа хайнга хандсаны улмаас дөрвөн хүүхдийн амь нас хохирсон осол гаргуулсан хэмээн үзэж түүнийг ажлаас нь чөлөөлжээ.

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн эзэн, бизнесмен, улстөрч Ш.Сайхансамбуугийн төрсөн охин болох Ш.Эрдэнэтуул 2016 оны НИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшин сонгогдсон бөгөөд улмаас 2016 оны есдүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдын захирамжаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлаар томилогдож байжээ.

5c06d37e96eafda1ef8521fc78d4f941

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.