Энэтхэгт коронавирусийн үеэр цаг агаар хэт халж байна

Энэтхэг улсад коронавирусийн батлагдсан 150,000 гаруй тохиолдол бүртгэгдэж, 4,000 гаруй иргэн нас барснаар дэлхийд 10 дугаарт орж байна. Тус улсад цар тахлын эсрэг тэмцлийн хажуугаар цаг агаар хэт халж, царцааны нүүдэл ихэссэнээр ард иргэдэд ихээхэн хүндрэл бэрхшээл тулгарчээ.

. Энэ долоо хоногийг дуустал хэт хална гэдгийг албаныхан ард иргэдэд сэрэмжлүүлжээ.

Цаг агаарын хамгийн халуун температур Ражастан мужийн Чуру хотод цельсийн +50 хэмд хүрсэн байна. Ард иргэдийг хэт халуунд гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа.

6496474 3x2 940x627

Цаг уур судлаачид дэлхийн цаг уурын өөрчлөлтэй холбогдуулан энэ жил урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү халуун байгааг онцоллоо..

Халуунаас болж алслагдсан бүс нутагт иргэд амь насаа алдсан тохиолдол олон гардаг ч одоогоор тийм тохиолдол бүртгэгдээгүй. Гэхдээ хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан тосгон дахь гэртээ буцахын тулд олон зуун км-ыг алхаж туулж байгаа иргэд хүнс, ундны усны хомсдолд орохоос гадна хэт халуунд нэрвэгдэх эрсдэлтэй байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.