АНУ-д коронавирусээр 100,000 орчим хүн нас барлаа

Дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 5,5 сая давж, АНУ-д 1,6 сая гаруй халдварын тохиолдо бүртгэгдэж 99,300 буюу бараг 100,000 хүн нас бараад байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад 700 орчим хүн Ковид-19-аар нас баржээ.

АНУ-ын . Тэрээр өнгөрсөн долоо хоногт халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа нь илрүүлэг оношлогоотой холбогдуулан сайн ажилласны үр дүн хэмээн магтсан нь олон хүний эгдүүцлийг төрүүлсэн билээ.

Үүнээс гадна Бразил улсад халдвар эрчимтэй тархаж Америкийн дараа хоёрдугаарт бичигдэж байгаатай холбогдуулан тус улсаас нислэг хүлээж авахыг хориглолоо. Бразилд коронавирусийн халдварын 365,000 тохиолдол бүртгэгдлээ. Энэ хооронд хорио цээрийн дэглэм тогтоогоод байсан мужууд бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг шат дараалалтайгаар нээсээр байна.

ac20ae99 e7c1 407c ade9 57cc704e07a6

Цагаан ордны зүгээс гэлээ. Бразилаас гадна Хятад, Иран, Европын улс орнуудаас зорчигч хүлээж авахгүй гэдгээ Нэгдсэн улс аль эрт мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.