Ким Жон Ун цөмийн зэвсгээ сайжруулах үүрэг өгөв

Тэрээр “Хойд Солонгос эх орноо батлан хамгаалах чадвараа цаашид бэхжүүлнэ” гэж онцолсныг “КСНА” агентлаг мэдээлэв. Хурлын үеэр хэлэлцсэн арга хэмжээний дотор зэвсэгт хүчний хүчин чадлыг дээд зэргээр хөгжүүлэхийн тулд шинэ ангиуд байгуулах, өөрийгөө хамгаалах хүчин чадлыг хөгжүүлэх асуудлууд багтжээ. Мөн хуралд оролцсон хүмүүс Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хүчин чадлыг бэхжүүлэх, дээд зэргийн сонор сэрэмжтэйгээр зэвсэгт хүчний стратегийн ажиллагааг явуулахад шинэ удирдамж өгөх талаар авч үзсэн болохыг онцлов.
Харин . Гэвч Хойд Солонгосын удирдагч энэ сарын 1-нд Сунчхон хотод болсон тус хуралд оролцсоноор цуурхлыг намжаасан аж. Түүнийг энэ ажиллагаанд оролцсоныг Хойд Солонгосын төрийн телевизээр шууд дамжуулан үзүүлснээс гадна гэрэл зургийг нь авчээ.

banner site

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.