ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч П.Оюунчимэгтэй холбоотой гомдол ажлын хэсэгт ирсэн гэв

УИХ дахь Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдсан ХЭҮК-ын гишүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг маргааш хуралдаж, тус комиссын гишүүнд нэр дэвшүүлэх өргөдлөө өгсөн хүмүүст анхан шатны сонгон шалгаруулалт хийх аж.

Тус ажлын хэсэгтэй холбогдож ХЭҮК-ын гишүүнээр ажиллах ёс зүйгүй хүн нэрээ дэвшүүлсэн асуудлыг Ажлын хэсэг анхаарч байгаа эсэхийг тодруулахад “ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэгтэй холбоотой гомдол манай ажлын хэсэгт өмнө нь ирсэн. Мөн тус хүнтэй холбоотой нэвтрүүлгүүдийг ажлын хэсгийн гишүүд үзсэн. ХЭҮК-ын гишүүнд нэрээ дэвшүүлсэн хүн нэг бүрээр хэлэлцэх үедээ тухайн хүнтэй холбогдолтой бүх асуудлыг нэг бүрчлэн хэлэлцэнэ. Харин П.Оюунчимэг ХЭҮК-ын гишүүнээр улирч ажиллахаар гаргасан өргөдлөө эгүүлэн татаагүй байгаа” гэх хариуг өглөө.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.