“Тод каннам” эмнэлэгт холбогдох хүн амины хэргийн шүүх хурал дахин хойшлов

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр 12.00 цагаас товлогдоод байсан “Тод каннам” эмнэлэгт холбогдох хүн амины хэргийн шүүх хурал дахин хойшилжээ. Шүүх хуралд хохирогчийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар гуравдугаар сарын 12-ны өдрийн 12.00 цаг болж хойшилсон байна.

Хэргийг сануулбал, 2019 оны дөрөвдүгээр сард тус эмнэлэгт өөх соруулах мэс засалд орж байсан бүсгүй амь насаа алдсан бөгөөд уг хэрэгт холбогдуулан ХУД-ийн прокурорын газраас тус эмнэлгийг захирал Д.Тодномбат, эмч Б.Мөнгөнчимэг нарт бусдын амь насыг санамсаргүй хөнөөсөн хэмээн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хүргүүлээд байгаа билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.