Япон ихэнх бүс нутгийн онц байдлыг цуцлах бололтой

Японы засгийн газар коронавирусийн тархалт буурсантай холбоотойгоор тус улсын 47 засаг захиргааны нэгжийн 39-д нь онц байдлыг цуцлах эсэхийг өнөөдөр шийднэ. Харин Токио, Осака зэрэг том хотуудад онц байдал хэвээр байх бололтой.

. Тэрбээр "Эдгээр мужуудын онц байдлыг цуцлах нь зүйтэй гэж үзэж байна" хэмээн шийдвэр гаргах зөвлөлийн комисст хандан хэлжээ.

Онц байдлыг цуцалсан тохиолдолд Засгийн газраас ард иргэдийг онц байдал тогтоосон болон тогтоогоогүй бүсүүдийн хооронд зорчихоос зайлсхийх хүсэлтийг тавих гэнэ. Мөн онц байдлаас гарсан хотуудад ч ялгаагүй иргэдийг олон хүнтэй газраар явалгүй, бие биеэсээ зай барихыг шаардах юм.

.

Тус улсад сүүлийн үед халдварын тархалт тодорхой хэмжээгээр буураад байгаа ч өнөөг хүртэл 16,700 гаруй тохиолдол бүртгэгдэн, 690 хүн нас бараад байгаа юм.

Эх сурвалж: Japan Today

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.