ДЭМБ: Коронавирус ДОХ-той ижил нутагшиж болзошгүй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс коронавирус нь ХДХВ/ДОХ-той ижил олон нийтийн дунд хэвшиж нутагшсан халдварт өвчин болон үлдэх тул арилахгүй байж болзошгүй хэмээн анхааруулсан байна.

Лхагва гарагт ДЭМБ-ын онц байдал хариуцсан салбарын захирал доктор Майк Райн энэ талаарх таамгаа дэвшүүлжээ. Райны хэлснээр урьдчилан сэргийлэх тарилга гаргаж авсан ч вирусийн тархалтыг хянахад асар их хэмжээний хүчин чармайлт шаардагдах ажээ.

Одоогоор дэлхийн 4,4 сая гаруй иргэн халдварлаж, 300,000 орчим иргэн тус вирусийн улмаас нас бараад байна.

. Тухайлбал ХДХВ/ДОХ хүн төрөлхтөний дунд нутагшмал вирус болон тархсаар байгаатай ижил хэмээн ярьсан байна.

Одоогоор дэлхий дээр ямар ч судалгааны байгууллага, баг, мэргэжилтнүүд Ковид-19-ийн тархалт хэзээ дуусахыг таамаглаж чадаагүй. Гэхдээ 100 гаруй вакцины туршилт хийгдэж байгаа гэж ДЭМБ мэдээлжээ.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.