ВИДЕО: П.Сумъяа аваргын бүх барилдааны бичлэг

 

 GS 6213 1581199454 1581199454 01 

Энэ удаагийн Парисын их дуулга тэмцээний онцлогууд:

  • Хамгийн олон жүдоч оролцсон буюу 115 орны 680 жүдоч барилдсан.
  • Олимпийн наадмын хошой, дэлхийн 10 удаагийн аварга Т.Ринер 10 жилийн дараа анх удаа ялагдал хүлээсэн нутгийн дэвжээ нь байлаа.
  • Олимпийн наадмын мөнгө, дэлхийн аваргын алт, хошой хүрэл медальт МУГТ Д.Сумъяа аварга 2017 оноос хойш анх удаа финалдлаа. 
  • Дэлхийн аваргын иж бүрэн медальт МУГТ, "Visa Team" багийн гишүүн М.Уранцэцэг аварга их дуулга ангиллын тэмцээнээс 12 дахь, Парисын их дуулга тэмцээнээс найм дахь медалиа хүртлээ. 

 GS 6213 1581199454 1581199454

Эхний тойрогт Францын Р.Хелентэй барилдан цэвэр яллаа. Д.Сумъяа аварга Р.Хеленийг найм дахь удаагаа ялж буй нь энэ юм.

Улмаар хоёрдугаар тойрогт Доминикан улсын залуу жүдоч Р.Анатай барилдан мөн цэвэр яллаа.

Гуравдугаар тойрогт Европын аваргын мөнгөн медальт Болгарын И.Илиеватай барилдан ваза-ари үнэлгээгээр яллаа. Тэд өмнө хоёр удаа таарч барилдаж байсан ба манай аварга түүнийг гурвантаа яллаа. 

Хэсгийн аваргын төлөө мастерсийн хошой хүрэл, парисын их дуулга тэмцээний өнгөрсөн оны үзүүр түрүү бөх Канадын Ж.Климкайттай барилдан торгуулиар яллаа. 

 Хагас шигшээд олимпийн наадмын хүрэл, дэлхийн аваргын дөрвөн мөнгө, хүрэл медальт Португалийн Т.Монтеиротой барилдахад Монтеиро хориотой мэх хийн ялагдал хүлээлээ. Хоёр бөхийн хувьд өмнө нь зургаан удаа таарч барилдахад сүүлийн хоёр удаад нь манай аварга даваад байсан юм. 

Шигшээ барилдаанд эмэгтэйчүүдийн -57 кг жинд дэлхийн чансааг тэргүүлж буй дэлхийн аваргын алт, хүрэл медальт, сүүлийн хоёр жил дараалан Парисын их дуулга тэмцээний аварга болсон Канадын Криста Дегучитэй барилдлаа. Хоёр бөхийн хувьд өмнө нь хоёр удаа учраа таарах хэн хэнийгээ нэг, нэг удаа ялж байсан. Харин энэ удаад К.Дегучигийн ялах ээлж байсан бололтой. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.