Брайн Адамс сарьсан багваахай идэгчдийн талаар бичсэн зүйлсдээ уучлалт гуйлаа

Рок од Брайн Адамс цахим сүлжээнд коронавирусийн талаар зүй зохисгүй хэллэг ашиглан пост оруулсныхаа төлөө уучлалт гуйжээ. .

Үүнийг цахим сүлжээ хэрэглэгчид азиуд болон хятадуудын эсрэг үзэл гаргасан явдал хэмээн буруушааж байгаа бол зарим амьтны эрхийг хамгаалах газрууд эсрэгээрээ сайшаан магтжээ.

Харин Адамс мягмар гарагт залруулга хийж “миний өчигдрийн постыг доромжлол гэж хүлээж авсан бүх хүмүүсээс уучлалт гуйж байна. Би зүгээр л аймшигт вирусийн эх үүсвэр байж болзошгүй зэрлэг амьтдын зах дээр амьтдыг хэрцгийгээр тарчлааж буй явдлыг шүүмжилж, цагаан хоол идэхийг уриалахыг хүссэн юм. Дэлхий даяар цар тахалтай тэмцэж буй хүн бүрийн төлөө сэтгэл зүрх минь цохилж байгаа шүү” гэжээ.

Брайн Адамс энэ долоо хоногт Лондонд тоглох ёстой байсан ч хорио цээрийн дэглэмийн улмаас цуцлагдаад байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.