СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Д.Нямхүү: Халдварын голомт болсон ОХУ-аас 346 сонсогч ирж байгаа тул онцгой анхаарч ажиллана

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамны 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурал боллоо. 

ЭМЯ: Дэлхийн 215 улс оронд тархаж 4 сая 300 мянган иргэн халдвар аваад байна. Сүүлийн 24 цагийн дотор 83 мянган хүн шинээр өвчилж, 5000 гаруй хүн нас барсан. Дэлхийн олон оронд эрчтэй тархаж байна. Энэ нь өмнөх өдрийнхөөс өвчлөл 11 мянган хүнээр, нас баралт хоёр мянган хүнээр нэмэгдсэн үзүүлэлт юм.

Ухань хотын захиргаанаас 11 сая иргэнээ шинжлэхээр болоод байна. Ажиглалтад 984 хүн байснаас 35 хүн гэрийн тусгаарлалтад шилжсэн.

Тамхи татах нь амьсгалын замын өвчнийг хүндрүүлдэг. Архаг тамхи татдаг хүн коронавирусээр өвдөн хүндэрч нас барах тохиолдол их байна. Тиймээс тамхины хэрэглээгээ бууруулахыг ДЭМБ-аас анхааруулж байна. Мөн АНУ-ын эрдэмтийн хийсэн судалгаагаар коронавирус халдвар авч амьсгалын аппаратад орсон хүмүүсийн 40 хувь, Францад 90 хувь нь хэт таргалалтай байсан байна. .

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: 24 цагийн дотор 266 хүний шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 7, ажиглах байранд тусгаарлагдсан 242, тандалтын зорилгоор цуглуулж хийсэн таван хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 12 хүнээс мөн коронавирус илрээгүй. Одоо.

Коронавирус шүлсээр дамжин халддаг тул хүүхдүүд зайрмаг, ундаагаа бие биетэйгээ солилцож идэхгүй байхыг зөвлөж байна. 2020 оны нэгдүгээр 316 сэжигтэй тохиолдлыг илрүүлж, тусгаарласан. Эдгээрээс коронавирусийн халдвар илрээгүй. Харин зөөвөрлөгдсөн орж ирсэн 42 тохиолдол байгаагаас 15 хүн эдгэрч гарсан. Халдвар авсан хүмүүсийн 45 хувь нь эмэгтэй 65 хувь эрэгтэй 11-65 насны хүмүүс байгаа. Дундаж нас нь 35 настай. 42 тохиолдлын 40 хувь нь хөнгөн явцтай 17 хувь нь хүндэвтэр явцтай эмчлэгдсэн. Сүүлийн 3-4 тохиолдол биеийн байдал хүндэвтэр хүмүүс ирсэн. Зөөвөрлөгдсөн орж ирсэн 15 тохиолдол эдгэрсэн. . Одоогийн байдлаар 5 хүн сувилалд, 2 халдвар, 1 гэрийн ажиглалтад 7 хүний ажиглалтын хугацаа дууссан байна. Эдгээр хүмүүсийн хувьд гуравдугаар сарын 16-17-нд ирсэн хүмүүс байгаа. 

.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.