СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халуун сэдэв: Хөл хориотой холбоотойгоор цусны нөөц хомсдох эрсдэлд оржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн менежер Ж.Энхбаттай ярилцлаа. Их, дээд сургуулиуд танхимаар хичээллэхгүй байгаагаас цусны доноруудад жин дардаг оюутнууд цусаа өгөх нь эрс багассан. Үүний улмаас Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн цусны нөөц багассан гэсэн мэдээллийг түүнээс тодрууллаа. 

Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн менежер Ж.Энхбат: 

-Цусны нөөцийн дийлэнхийг 18-24 насны залуучууд бүрдүүлдэг. Хөл хорио тогтоож, их, дээд сургуулиуд танхимаар хичээллэхгүй байгаатай холбоотойгоор цусны нөөц хомсдох эрсдэлд ороод байна. Иймд бид 08-14 цагийн хооронд цус цуглуулдаг байсан бол 15.30 цаг болгож сунгалаа. 5 сарын 2-ны эхлэн бямба гарагт ажиллаж эхэллээ. Хоёр дахь долоо хоногтоо бямба гарагт ажиллалаа. Эерэг үр дүнгүүд гарч эхлээд байна. 

Бид цар тахлын дэглэмийг сахиж, 2 метрийн зайтай дугаарлуулж, халдваргүйжүүлэлт, ариутгалыг хийж цусаа цуглуулж байгаа. Манай эмч, мэргэжилтнүүд байгууллагуудад очиж, иргэдээс цусыг нь авч байгаа. Өдөрт 150-200 донор цусаа өгч гэмээнэ эмнэлгүүдийн хэрэгцээг хангадаг. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.