СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Халдвартай нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарч 27 иргэн ХӨСҮТ-д эмчлүүлж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Дэлхийн дахинд 4 сая 200 мянган иргэн коронавирусийн халдвар авч 1 сая 500 мянган иргэн эдгэрч 287 мянган хүн нас бараад байна. Одоогийн байдлаар 2 сая 400 мянган иргэн эмнэлгийн хяналтад байгаа юм.
Сүүлийн 24 цагийн дотор 72 мянган хүн өвчилж, халдварын тохиолдол буурахгүй байна. Коронавирусийн халдварын сүүлийн тохиолдлуудын 43-50 хувь шинж тэмдэггүй хэлбэртэй байгаа юм. БНХАУ-ын Ухань хот халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул хөл хориог сулруулсан. Гэтэл нэг байранд голомтлон халдвар авсан таван тохиолдол гарсан байна.

ТүүнчлэнҮүнээс болж БНСУ-д бага ангийн сургуулийн хичээлийг нээхийг долоо хоног сунгахаар болсон. Франц улсад метрогоор зорчихдоо амны хаалт зүүгээгүй бол 145 ам.доллароор торгох шийдвэр гарсан.

Энэ мягмар гарагаас ОХУ-ын  хязгаарлалтын дэглэмээ сулруулж байгаа гэдгийг мэдэгдсэн. Гэхдээ Москва хотын хувьд хязгаарлалтын дэглэм хэвээр байна гэдгийг сануулсан юм.

Улсын хэмжээнд 982 иргэн ажиглалтад байна. 141 эмнэлгийн ажилтан тусламж үйлчилгээ үзүүлж ажиллаж байгаа. Нийслэлийн хэмжээнд нийт 3106 иргэн гэрийн тусгаарлалтад байсан бол өнөөдрийн байдлаар 450 иргэн гэрийн тусгаарлалтад байна.

Истанбул, Энэтхэг болон Алтанбулагийн хилээр иргэдээ татах ажлын хүрээнд эмнэлгийн байгууллагууд бэлэн байдлаа хангасан.
. Нийт 80 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Одоогоор манай улсад халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.