Италид ажилласан ОХУ-ын цэргийн эмч, мэргэжилтнүүд эх орондоо эргэн иржээ


Итали улсын халдварын тархалтын эсрэг хүчин чармайлтад туслахаар одсон Оросын цэргийн цацраг, хими болон биологийн хамгаалалтын ангиуд тавдугаар сарын 7-ноос эхлэн буцахаар болсныг ОХУ-ын Батлан хамгаалах яамны сайд Сергей Шойгу мэдэгдсэн байна.

Италийн хойд хэсэгт халдвар ихээр тархаад байсан өнгөрөгч гуравдугаар сард ОХУ-аас цэргийн хүчин болон тоног төхөөрөмжийн тусламжийг Итали руу илгээсэн юм.
Орос мэргэжилтнүүд Италийн хамгийн их халдварт өртсөн Бергамо хот болон түүний эргэн тойронд ажилласан байна. Энэ сарын 5 гэхэд Оросын цэргийн мэргэжилтнүүд Италийн цэргийнхэнтэй хамтран Ломбард мужийн 90 гаруй асрамжийн газруудад бүрэн халдваргүйжүүлэлт хийжээ.

Эх сурвалж: BCC, TASS

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.