БНСУ: Солонгосын дайны ахмад дайчдад амны хаалт илгээнэ

Өмнөд Солонгос гадаадын 22 оронд оршин сууж буй Солонгосын дайны ахмад дайчдад амны хаалт илгээхээр болжээ. 

Ахмад дайчдын тус улсын төлөө гаргасан золиос, хувь нэмэрт нь талархал илэрхийлж, дэлхий даяар тархаад буй коронавирусээс урьдчилан сэргийлэхэд нь тус нэмэр болохоор энэхүү тусламжийг үзүүлэхээр болсон байна.

Уг төсөл Солонгосын дайны дурсгалын хорооны 70 жилийн ойн баярын хүрээнд явагдаж байгаа юм. "Эдгээр 22 улс бүгд коронавирусийн тахал өвчинд нэрвэгдээд байна. Ахмад дайчдын дундаж нас нь 88 бөгөөд халдвар авах өндөр магадлалтай тул тэдэнд амны хаалт түгээх нь нэн яаралтай асуудал юм" гэж тус хорооноос мэдэгджээ.

билээ.

Тусламжийн хүрээнд нийт 1 сая амны хаалт түгээхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний . Бусад 21 улсад үлдсэн амны хаалтыг ахмад дайчдын тоо болон тус улсын халдварын нөхцөл байдалд үндэслэн тараах юм.

. Бусад орнуудын амны хаалтуудыг Гадаад хэргийн яамны тусламжтайгаар дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан түгээхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.