Лесотогийн 80 настай Ерөнхий сайд ядарч туйлдсан тул ажлаа өгнө

Өмнөд Африкийн Лесотогийн вант улсын 80 настай Ерөнхий сайд Томас Табане үргэлжлүүлэн ажлаа хийх эрч хүчгүй болж ядарч туйлдсан тул энэ жилийн долдугаар сард албан үүргээ хүлээлгэж өгөхөө мэдэгджээ.

Табанегийн улс төрийн үүрэг хариуцлагаа биелүүлэх хугацаа албан ёсоор 2022 онд дуусах ёстой ажээ. Гэвч нас өндөр гарсан тул хугацаанаасаа өмнө Ерөнхий сайдын суудлыг өөрийн хүсэлтээр тавьж өгөхөөр болжээ.

Табанегийн өмнөх эхнэр Липолело түүнийг Ерөнхий сайдын тангараг өргөхөөс өмнөхөн буудуулж амь насаа алдсан байдаг. Бусдын гарт амиа алдахаас өмнө тэд хэдий нь салсан тусдаа амьдарч байжээ.

. Цагдаа нар ноён Табанег хэрэгт холбон буруутгахыг оролдсон ч өмгөөлөгчид нь Ерөнхий сайдын халдашгүй дархан эрхийн хүрээнд хамгаалсан юм.

Уг хэргийн талаар ноён хатагтай Табане нарын аль нь ч олон нийтэд хандан мэдэгдэл хийж, байр сууриа илэрхийлээгүй байна.

Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.