Ѳвѳрхангай аймагт тусгаарласан иргэний хариу сѳрѳг гарчээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай аймагт нэгэн иргэнийг корона вирусийн сэжигтэй тохиолдолд бүртгэн тусгаарласан юм. Тухайн иргэн 01 дүгээр сарын 30-нд Замын-Үүд боомтоор Эрээн хотоор дайрч Шилийн гол аймгаас ирсэн. Улмаар 10 гаруй хүний хамт нэг гэрт Цагаан сарын бууз хийсэн байдаг. Тиймээс түүнийг тусгаарлсан шинжилгээний дээж авч шалгасан байна.
Харин тухайн иргэний шинжилгээний хариу өчигдөр/2020.02.09/ гарч СӨРӨГ гэдгийг тогтоожээ. Өөрөөр хэлбэл, корона вирусгүй гэсэн шинжилгээний хариу гарсан байна. Үүнээс гадна Хонг Конг руу аяллаар яваад ирсэн нэгэн иргэнийг мөн ХӨСҮТ-д тусгаарласан. Дээрх иргэдийн шинжилгээний хариуны талаар болоод үүсч буй нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр/2020.02.10/ албан ёсоор мэдээлэх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.