Баар, цэнгээний газрын ажиллах цаг сунгагдсанаар эрүүлжүүлэхүүд дүүрчээ

Баар, цэнгээний газруудыг шөнийн 00:00 цаг хүртэл ажиллуулах захирамжийг хотын дарга гаргасан. Улмаар эрүүлжүүлэх байруудын ачаалал хэвийн хэмжээнээс өссөн байна. 

Энэ талаар БГД-ийн Цагдаагийн хэлтсийн хошууч Б.Дэлгэрсайхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа Баянгол дүүргийн эрүүлжүүлэх, саатуулах байр л гэхэд 25 хүн хүлээн авах хүчин чадалтай ч өчигдөр/2020.05.02/ шөнө 23:00 цагийн байдлаар 35 хүнтэй болсон байгааг дурджээ.

Өнгөрсөн шөнийн тухайд гэмт хэрэг, мэдээллийн дуудлага ч өсчээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.