LIVE: Олимп, дэлхийн медальт Д.Сумъяа аварга одоо барилдана

 

CGS 4532 1559827586 1559827587 01 01 01 01 01 01 01 (1)1 

Өнөөдөр тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг, эрэгтэйчүүдийн -60, -66, -73 кг жингүүдийн барилдаан явагдаж байна. 

  • Эмэгтэйчүүдийн дөрвөн жинд барилдах манай зургаан бөхийн оноолттой танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
  • Эрэгтэйчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.  

Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:

  • Эмэгтэйчүүдийн -52 кг жингийн В хэсэгт барилдсан Б.Хорлоодой эхний тойрогт харамсалтай ялагдал хүлээн тэмцээнээ дуусгалаа. Тэгвэл тус жингийн D хэсэгт Улмаар хоёрдугаар тойрогт Хайти улсын бөхийг мөн яллаа. Гуравдугаар тойрогт залуучуудын ДАШТ-ний хошой хүрэл медальт Францын Г.Астридтэй барилдан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. 
  • Эмэгтэйчүүдийн -48 кг жинд залуучуудын дэлхийн аваргын хүрэл, мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг эхний тойрогт ОХУ-ын К.Алесятай барилдан цэвэр ялагдлаа.
  • Д.Сумъяа аварга Р.Хеленийг найм дахь удаагаа ялж буй нь энэ юм.
  • Харин гуравдугаар тойрогт алдарт Сойчи Хашимото аваргад ялагдснаар тэмцээнээ дуусгалаа. 
  • Улмаар дараагийн тойрогт өсвөр үе, залуучуудын ДАШТ-ний хос мөнгөн медальт Бразилын М.Марселиног торгуулиар ЦЭВЭР ЯЛЛАА.
  • Улмаар гуравдугаар тойрогт Ё.Басхүү Ирландын бөхийг торгуулиар мөн ЦЭВЭР ЯЛЛАА. Харин Г.Хэрлэн гуравдугаар тойрогт Азербайжаны бөхөд ялагдан тэмцээнээ дуусгалаа. 
  • Улмаар гуравдугаар тойрогт түрүү жилийн Парисын их дуулгын хүрэл медальт Францын В.Мелодиг хэдхэн хормын дотор ЦЭВЭР ЯЛЛАА
  • Эрэгтэйчүүдийн -60 кг жингийн С хэсэгт Д.Амартүвшин Германы залуу бөхийг ялж дараагийн шатанд барилдахаар боллоо. 

Яг одоо дөрөвдүгээр дэвжээнээ Д.Сумъяа аварга Европын аваргын мөнгөн медальт Болгарын И.Илиеватай барилдана. Өмнө хоёр удаа таарч барилдахдаа манай аварга түүнийг ялж байсан түүхтэй.  

НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:

ЖИЧ: Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан хүссэн барилдаанаа нөхөж үзэх боломжтой.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.