Ахмад дайчдын халамжийн төвд коронавирусээр 70 орчим иргэн нас баржээ

АНУ-ын Массачусеттсын ахмад дайчдын халамжийн төвд коронавирусийн халдвар тархаж, 70 орчим иргэн нас барсан талаар мэдээлжээ. Улсын мэдлийн “Холиоке цэргүүдийн гэр” нэртэй халамжийн төвд нас барагсдын тоо нэмэгдсээр байгаа шалтгааныг тогтоохоор албаны хүмүүс ажиллаж байна.

Гэр бүлийнхээ хүмүүсийг удаан хугацааны асрах газарт үлдээсэн иргэд ихээхэн санаа зовж буйгаа илэрхийлжээ. .

Халамжийн төвийн ажилтнууд эрх баригчид вирусийн тархалтанд санаа тавилгүй, хайхрамжгүй хандсан хэмээн буруутгажээ.

Эх сурвалж: The Guardian

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.