Авлигын хэрэгт холбогдсон таван шүүгчийг шүүх хурал дахиад л хойшлов

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр товлогдоод байсан “Салхитын мөнгөний орд”-ын гэх хэрэгт нэр холбогдсон таван шүүгчийг шүүх хурал дахиад л хойшилжээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгч Б.Сайханцэцэг өөрийн сонгон авсан өмгөөлөгч П.Одонтунгалагаас татгалзаж, өөр өмгөөлөгч авах хүсэлт гаргаснаар шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байна.
Иймд шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлүүлэх эрхийг нь хангах үүднээс шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 10.00 цагт хэргийг хэлэлцэхээр товлон хойшлуулжээ.

Ташрамд хэлэхэд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан Б.Сайханцэцэг нь шүүхийн хэлэлцүүлгийг янз бүрийн арга саам ашиглан удаа дараа хойшлуулсаар байгаа билээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.