LIVE: Ц.Цогтбаатар Конго улсын залуу бөхтэй барилдана
Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг, эрэгтэйчүүдийн -60, -66, -73 кг жингүүдийн барилдаан явагдаж байна.
- Эмэгтэйчүүдийн дөрвөн жинд барилдах манай зургаан бөхийн оноолттой танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
- Эрэгтэйчүүдийн оноолттой танилцахыг хүсвэл ЭНД дарна уу.
Манай бөхчүүдийн явцын мэдээлэл:
- Эмэгтэйчүүдийн -52 кг жингийн В хэсэгт барилдсан Б.Хорлоодой эхний тойрогт харамсалтай ялагдал хүлээн тэмцээнээ дуусгалаа. Тэгвэл тус жингийн D хэсэгт залуучуудын олимпийн мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарам залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Гүржийн Ж.Мариамтай барилдан гарт өчих мэхээр ЦЭВЭР ЯЛЛАА. Манай бөх барилдааны эхэнд ваза-ари алдсан ч үнэлгээгээ нөхөж улмаар гарч өчлөө.
- Эмэгтэйчүүдийн -48 кг жинд залуучуудын дэлхийн аваргын хүрэл, мастерсийн мөнгөн медальт Г.Наранцэцэг эхний тойрогт ОХУ-ын К.Алесятай барилдан цэвэр ялагдлаа.
- Олимпийн мөнгө, дэлхийн аварга, хөдөлмөрийн баатар, МУГТ Д.Сумъяа эхний тойрогт Францийн Р.Хелентэй барилдан ЦЭВЭР ЯЛЛАА. Д.Сумъяа аварга Р.Хеленийг найм дахь удаагаа ялж буй нь энэ юм.
- Эрэгтэйчүүдийн -73 кг жингийн А хэсэгт дэлхийн аваргын хүрэл, Мастерсийн мөнгө, их дуулга тэмцээнүүдийн аварга Г.Одбаяр Узбекистаны Б.Гиёсжонтой барилдан ЦЭВЭР ЯЛЛАА.
Яг одоо эрэгтэйчүүдийн -73 кг жингийн С хэсэгт залуучуудын дэлхийн аваргын хошой мөнгөн медальт Ц.Цогтбаатар хоёрдугаар тойргийн барилдаанаа Конго улсын залуу бөхтэй дөрөвдүгээр дэвжээнээ барилдана.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ЖИЧ: Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан хүссэн барилдаанаа нөхөж үзэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.