LIVE: "Дэвжээ №1" Л.Сосорбарам дэвжээнээ гарч ирлээ
Жүдо бөхийн Парисын их дуулга тэмцээнийг шууд дамжуулан үзүүлж байна.
Эмэгтэйчүүдийн -52 кг жингийн В хэсэгт барилдсан Б.Хорлоодой эхний тойрогт харамсалтай ялагдал хүлээн тэмцээнээ дуусгалаа. Тэгвэл яг одоо тус жингийн D хэсэгт залуучуудын олимпийн мөнгө, дэлхийн аварга Л.Сосорбарам залуучуудын дэлхийн аваргын мөнгөн медальт Гүржийн Ж.Мариамтай барилдахаар нэгдүгээр дэвжээнээ гарч ирлээ. Манай бөх жиндээ дэлхийн чансааны 18-д эрэмбэлэгдэж байгаа бол түүний өрсөлдөгч харьцангуй чансаа доогуур буюу дөнгөж 114-т эрэмбэлэгдэж байгаа юм.
Өнөөдөр тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -48, -52, -57, -63 кг, эрэгтэйчүүдийн -60, -66, -73 кг жингүүдийн барилдаан явагдана.
НЭГДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ХОЁРДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ГУРАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ДӨРӨВДҮГЭЭР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ТАВДУГААР ДЭВЖЭЭГ ШУУД ҮЗЭХ:
ЖИЧ: Хэрэв та аливаа барилдааныг цаг тухайд нь үзэж амжаагүй бол шууд дамжуулалтын бичлэгийг ухраан хүссэн барилдаанаа нөхөж үзэх боломжтой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.