LIVE: Холимог тулааны "WARRIOR’S CODE" тулаан шууд
Холимог тулааны ONE championship холбооны ээлжит WARRIOR’S CODE тулааныг шууд дамжуулан үзүүлж байна.
Энэ оны хамгийн эхний сонирхолтой тулаанууд өнөөдөр Индонез улсын Жакарта хотноо явагдана. Өнөөдрийн оргил тулаанаар муай-тай боксын дэлхийн аваргын титмийн төлөө Тайландын хоёр хүчирхэг тулаанчид болох Петчморакот болон Понгсири нар тулалдахаас гадна "Чоно" хочи Бразилын Леандро Атайдес болон Нидерландын Рейниер Де Риддер нар тулна. Мөн түүнчлэн хэт хөнгөн жингийн дэлхийн аварга "Кобра" хочит ОХУ-ын Марат Гафуров Молдавын залуу тулаанч Юри Лапикустай тулалдах юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.