LIVE: Ж.Батзандан: Б.Хурц нар шүүхэд нөлөөлж, шүүгч нарыг заналхийлж байна
С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо өчигдөр/2020.04.22/ хуралдсан. Хуралд прокурор, өмгөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон юм.
Түр хороо С.Зориг агсны хэрэгт ялтан болж таван жил хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн эсэхийг тогтоолгохоор ажиллаж буй юм.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Өнгөрсөн хоёр сарын хугацаанд УИХ-ын чуулган завсарлаж, цар тахал гарсны үүднээс Түр хороо хуралдаж чадаагүй хэсэг гацсан. Өчигдөр хурлаа хийлээ. Төв аймгийн шүүх дээр Эрүүдэн шүүснийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн наймдугаар сараас хойш гацаад байна. Энэ хэргийг хэлэлцэхгүй, гацаах сонирхол их байна. Өчигдөр/2020.04.22/ хэргийг анхан шатны шүүх рүү буцаасан байна.
Улмаар Төв аймгийн шүүгч нарыг дарамталж, ар гэрийнхэнд нь заналхийлж байна гэх мэдээлэл бидэнд ирсэн. Шүүгч нарын амь насанд халдана гэж заналхийлсэн байна. Б.Хурц нарын өмгөөлөгчид шүүхэд нөлөөлж байна. Тиймээс Түр хороо хуралдаад дараах гурван шийдвэрийг гаргасан. Үүнд:
1. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулах шаардлагатай.
2. Гацаад буй Б.Хурц нарын найман хүнд холбогдох Эрүүдэн шүүсэн гэх хэргийн талаар УИХ дээр дахин нээлттэй сонсгол хийлгэхээр болсон.
3. Эрүүдэн шүүсэн хэрэгт холбоотой шүүгч нарт хариуцлага тооцох улс төрийн тэмцэл хийнэ. Иргэн Отгонбаатар шүүхийн шинэчлэлийг шаардаж суулт хийж байна. Түүний тэмцлийг бид дэмжиж ажиллана гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.