СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Чуулган: 415 амьсгалын аппарат буюу 500 гаруй эрчимт эмчилгээний ор авах хэрэгтэй байна

Нийтэлсэн
4 жилийн өмнө

Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
4 жилийн өмнө

УИХ-ын өнөөдрийн /2020-04-23/ нэгдсэн чуулганаар COVID-19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна

Уг хуулийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Х.Нямбаатар нар өргөн мэдүүлсэн.

Уг танилцуулгад,

Дэлхий дахинд тархсан энэхүү цар тахлын улмаас Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийг тогтвортой байдалд үзүүлж байгаа сөрөг нөлөө, учруулах хохирол нь  гамшгийн хэмжээнд хүрээд байна. Иймд Засгийн газраас өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр нэг удаагийн  буюу дөрвөн бүлэг, 19  зүйлтэй хуулийн төсөл боловсрууллаа

Хуулийн төслийн талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Нэгдүгээр сарын 03-ны өдрөөс хойш мэндийн салбар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Бид Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкны санхүүжилтээр 70 гаруй амьсгалын аппарат, бусад тоног төхөөрөмжийг худалдан авсан. Одоо Азийн хөгжлийн банкнаас авах зээлийн хүрээнд  дахин 415 амьсгалын аппарат буюу 500 гаруй эрчимт эмчилгээний орыг бэлдэхээр ажиллаж байна" гэлээ. 

Үүний дараа "Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийг соёрхон батлах тухай" хуулийн төслийг соёрхон батлахыг дэмжлээ.

Сурталчилгаа
  • 2020-04-23 11:30

    Х.Нямбаатар: Цахим сүлжээнд эзэн хаяггүй пэйж хуудсуудыг хаана

    УИХ-ын чуулганаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг баталлаа.

    Хуулийн төслийн талаар гишүүд асуулт асууж, тодрууллаа. 

    БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг: Хорио цээрийн үед манай боловсролын яам хүндрэлтэй нөхцөлд ачаалалтай ажиллаж байгаа. Тэргүүлэх зэрэглэлийн багш нар цахим хичээл зааж сурагчид зайнаас сурч байна. Өмнө нь ийм туршлага байхгүй учир бид хүндхэн сорилтууд тулгарч байна. Сүүлийн үед сошил хуудсуудаар хичээл сургуультай холбоотой буруу ташаа мэдээлэл гарах боллоо. Үүнтэй холбоотой ямар зохицуулалтууд хуульд тусгагдсан бэ?

    УИХ-ын гишүүн, Хууль санаачлагч Х.Нямбаатар: Энэ хуулийн төсөл ЕБС-ын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хойшлуулсан, хязгаарласан тохиолдолд онлайн эсвэл бусад хэлбэрээр зайн сургалтыг чанартай хүртээмжтэй хүргэх багш болон сурагчдын оролцоо түүнд тавигдах хяналтыг сайжруулах үүргийг боловсролын асуудал хариуцсан төв байгууллагад нь үүрэгжүүлсэн. Цар тахлын үед зайн сургалтыг хэрэгжүүлж байх явцад олон нийтийг төөрөгдүүлсэн худал, ташаа мэдээлэл түгээх явдал гарч байгаа. Үүнийг төсөлд мөн тусгаж тодорхой хязгаарлалтыг өгсөн. Хэрэв төөрөгдүүлэх, худал мэдээлэл тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг Цагдаагийн төв байгууллага, ХХЗХ-тай хамтран журам баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хууль батлагдсанаар  Цагдаагийн төв байгууллага, ХХЗХ хамтарсан журмаараа цахим сүлжээнд худал ташаа мэдээлэл тарааж буй үйлдлийг таслан зогсоох, эзэн хаяггүй пэйж хуудсуудыг хаах хүртэлх арга хэмжээг авна.

    УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Төсөлд орхигдуулсан нэг асуудал байна. УОК-оос гаргаж байгаа тоо, шүүлтүүрээр монголдоо хүлээн авах хүчин чадлын хэмжээнд гадаад улсаас иргэдээ авчирч байна. Хязгаартай байгаа, хязгаарын цаана бүлтийгээд үлдэж байгаа иргэдэд чиглэсэн ямар арга хэмжээнүүд авах боломжууд байгаа вэ. Энэ талаар  хуульд тусгасан зохицуулалт байна уу?

    УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Ж.Энхбаяр: Ний нуугүй хэлэхэд УОК, Засгийн газар зарим зохицуулалтыг нарийвчилсан хуулийн зохицуулалтгүйгээр  практикт тулгуурлан шийдвэрлэж байна. Энэ цаашид хуулийн зөрчил үүсэх учраас төслийг боловсруулсан. УОК, ЗГ-ын бүрэн эрхийн хүрээнд гадаад улсаас иргэдээ татан авах ажиллагааг тусгасан. Цар тахлын үед төрийн болон иргэд, ААН, ҮАБЗ, УОК, ЗГ, яам, сайдууд ямар чиг үүрэгтэй ажиллах уу гэдгийг нэг бүрчлэн тодорхой тусгаж өгсөн. Ингэхдээ дэлхийн улс орнуудын туршлага болон өнгөрсөн хугацаанд хийж ирсэн ажлуудаа дүгнэж боловсруулсан. Иргэдээ гадаадаас татан авах ажлыг зохион байгуулах, шийдвэрлэх онцгой эрхийг Засгийн газар, УОК-т бүрэн олгож байгаа.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.