LIVE: Улаан, ягаан өнгийн толбо бага насны хүүхдийн гар хөл дээр гарах нь COVID-19-ийн шинэ шинж тэмдэг
Өчигдөр буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр дэлхий дахинд коронавирусийн улмаас нас барсан хүмүүсийн тоо хамгийн өндөр байсныг ДЭМБ-аас зарласан.
Манай улстай хөрш залгаа Буриад улсад ганцхан өдрийн дотор 163, Эрхүү хотод 161 хүн нас баржээ. Гэтэл тус улсаас ачаа тээвэр тээвэрлэж ирсэн жолооч Алтанбулаг боомтоор орж ирсэн. Түүнтэй хамт нэг кабинд явсан эхнэрээс нь коронавирусийн халдвар илэрсэн билээ.
Уг тээврийн жолоочийн ойрын хавьтлын 42 хүн байгаа бөгөөд тэднийг тусгаарлаж шинжилгээ авахад эхнэрээс нь ийнхүү халдвар илэрсэн. Тэдгээр 42 хүний 24 нь Улаанбаатар хотод тусгаарлалтад орсон бол үлдсэн 18 хүн Дархан-Уул, Сэлэнгэ, Замын-Үүд зэрэг газруудад байгаа тул өчигдөр УОК шуурхай шийдвэр гаргаж дээрх аймгуудад хөл хорио тогтоосон бололтой.
Үүнээс гадна өнөөдрийн ЭМЯ-ны ХБХ-ын үеэр нэгэн ноцтой мэдээлэл хийсэн нь коронавирусийн шинэ шинж тэмдэгийн тухай асуудал.
Энэ талаар ЭМЯ "COVID-19-өөр өвдсөн хүний ойрын хавьталд орсон хүн бүр толгой дараалан өвдөж байгааг ОХУ-аас ирсэн оюутнуудын жишээнээс харж байгаа байх. Эдгэрэх буурах процесс нь халдвар тархах процессээсээ илүү удаан байна.
Дэлхий нийтийн жишгээс харвал халдвар авсан хүн 21-45 хоног эмчлэгдэж байна.
Өчигдөр ДЭМБ-ын Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурал зарлаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр коронавирусийн халдварын нэгэн шинэ шинж тэмдэгийг зарлалаа. Ялангуяа бага насны хүүхдэд илүүтэй илэрч байна. Улаан, ягаан, хөх өнгийн халуун дүүргэсэн, арьсны өөрчлөлттэй эмзэглэл хөл гарын хуруу, хамрын үзүүрт гарч байна. Үүнийг коронавирусийн шинэ шинж тэмдэг гэж ойлгох хэрэгтэй" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.