LIVE: "УБ Сонгдо" эмнэлэгт хэвтэж байсан хоёр иргэнээс коронавирус илэрчээ

"УБ Сонгдо" эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн байсан иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрсэн тул тус эмнэлгийн ажилчдыг нэг, нэгээр нь өрөөнд нь тусгаарласан гэх мэдээлэлд ЭМЯ-наас албан ёсоор хариу тайлбар өглөө.

УБ Сонгдо эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 80 гаруй насны, хавдрын эмчилгээ хийлгэж байсан иргэн уушигны үрэвсэлтэй байсан учраас хурдавчилсан тестээр оношилсон. Мөн 40 гаруй насны бас нэгэн иргэн амбулаториор уушгины үрэвсэлтэй гэх оноштой үзүүлж явахад нь түргэн оношлуураар шинжлэхэд хариу нь эерэг гарсан байна. 

УБ Сонгдо эмнэлэгт удаан хугацаагаар эмчлүүлж байсан өндөр настай хүний ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-ны хооронд Улаан-Үүдэд зорчсон. Өвөөгөө гуравдугаар сарын 20-нд эргэсэн, мөн өөрөө уушги нь сүүдэртэй харагдаж байсан учраас сэжигтэй тохиолдол байж магадгүй гэж үзэн шинжилгээ авчээ.

Тухайн өвгөнийг эмнэлэгт тусад нь тусгаарлан бүрэн шинжилгээ авч байна. Өөрөөр хэлбэл, Сонгдо эмнэлгийг тэр чигээр нь хаасан биш нэг өрөөг бүрэн тусгаарласан. Маргааш албан ёсны шинжилгээний хариу гарна.

Нөгөө иргэний хувьд гадуур эмчилгээтэй байсан тул шууд ХӨСҮТ-д тусгаарлажээ. 

Хурдавчилсан оношлуурын талаар Вирус судлалын лабораторийн эрхлэгч Б.Дармаа: 

-Батлагдсан оношлуур бол PCR-аар явж байгаа. Хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийсэн. Манайд хэд хэдэн төрлийн хурдавчилсан оношлуур байгаа. . Оношлуурын мэдрэх чанар нь янз бүр. Эмнэлгүүд энэ оношлуураар эерэг гарсан тохиолдлуудаа шинжилгээнд илгээгээд байгаа. Ингээд үзэхээр уг оношлуураар эерэг гарсан тохиолдол одоогоор батлагдаагүй. 

Тэгэхээр ДЭМБ энэхүү хурдавчилсан оношлуураар COVID-19-ийг илрүүлэх шинжилгээ хийхийг зөвлөмж болгоогүй, одоохондоо. Аль ч хурдавчилсан оношлуураар хийхийг зөвлөхгүй байна. Тэгэхээр .

Коронавирусийн халдварын тохиолдлыг олон улсад PCR-аар шинжилж, оношилсон үед халдвар авсан гэж үздэг.

Тэгвэл PCR-аар шинжлэхэд коронавирусийн халдвар сөрөг гарсан талаарх ЭМЯ-ны албан ёсны мэдээлэлтэй энд дарж танилцана уу. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.