Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шүүх хурал дахин хойшлов

Салхитын мөнгөний ордтой холбогдох Ш.Мөнгөншагай нарын 15 хүнд холбогдох уг хэргийн шүүх хурал өнөөдөр /04.13/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байв. Гэвч шүүгдэгч Ж.Цэцгээгийн өмгөөлөгч Б.Манлайжав нь ХӨСҮТ-ийн тандалт судалгааны төвийн эмчийн магадлагаагаар 14 хоног тусгаарлагдсан, шүүгдэгч Б.Сайханцэцэгийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Э.Халиунбаярын өмгөөлөгч А.Золжаргал нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул ийнхүү шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

Сануулахад, өмнө нь гуравдугаар сарын 19-нд товлосон шүүх хуралдааныг шүүгдэгчдийн гаргасан хүсэлтийн дагуу хойшлуулж байсан юм.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.